GAME POINT Podcast 's user profile page. Match highlights, posts and more on site!

“”

 Report User

Highlights

EPISODE 34 - ЯННИС МИЛУОКИГ ОРХИХ ЦАГ НЬ БОЛСОН
EPISODE 34 - ЯННИС МИЛУОКИГ ОРХИХ ЦАГ НЬ БОЛСОН

NBA-н плэйоффын нээлтийн долоо хоног АНУ-д сүүлчийн 25 жил байгаагүй өндөр үзэлттэй байлаа. Мэдээж өрсөлдөөн ихтэй үзүүштэй сагсан бөмбөг гарч байгаатай энэ амжилт шууд холбогдоно. Эхний шатанд багууд 1-2 тоглолтуудыг хийгээд байх үед Лэйкерс - Тимбервулвс, Наггетс - Клипперс, Селтикс - Мэжик, Пэйсирс - Бакс гэсэн цувралуудыг онцолж ярилцав. Тухлан сууж, таалан соёрхоно уу. Subscribe дарахаа битгий мартаарай.



EPISODE 30 - КЕВИН ДУРАНТАД ЭРГЭЖ ТОГЛОХ ГАНЦХАН ШАЛТГААН БИЙ
EPISODE 30 - КЕВИН ДУРАНТАД ЭРГЭЖ ТОГЛОХ ГАНЦХАН ШАЛТГААН БИЙ

Мемфис Гриззлис баг плэйофф эхлэхийн өмнөхөн дасгалжуулагчаа халсан нь гэнэтийн бөгөөд сонирхолтой шийдвэр байлаа. Гэхдээ гарч байгаа мэдээллүүдээс дүгнэхэд түүний халагдах нь цаг хугацааны л асуудал байсан боловч чухамхүү яагаад улирал дууссаны дараа биш, улирлын яг чухал энэ үед халсан байх вэ? Леброн Жэймс анх удаагаа чөлөөтэй ярилцлагын шууд нэвтрүүлэгт оролцлоо. Түүний ярьсан ихэд сонирхолтой байв. Дэмиан Лиллардийн цус бүлэгнэх өвчин Милуоки Баксийн ирээдүйг бүрхэг болгож байна. Кевин Дурант ч мөн адил, одоо тоглож байгаа багийнхаа эсрэг сүүлийн тоглолтоо хийсэн байж болох юм. Гэвч түүнд буцаж ирэх нэг шалтгаан бий. https://www.xm.com/gw.php?gid=250484 Уг холбоосоор орж бүртгүүлээд, XM-ийн талаар илүү ихийг мэдэнгээ бонусаа аваарай.



EPISODE 29 - Бостон Селтиксийн 6.1 тэрбумд хүрсэн шалтгаан
EPISODE 29 - Бостон Селтиксийн 6.1 тэрбумд хүрсэн шалтгаан

Бостон Селтикс баг Хойд Америкийн хамгийн өндөр үнээр зарагдсан баг болов. Тэднийг ийм өндөр үнээр зарагдахад юу нөлөөлөв? Ер нь NBA-н багуудын үнэлгээ хэд болсон бэ? Ямар учраас тэдний үнэлгээ ингэж огцом өсөх болов. Ер нь NBA-н бизнес гэж юуг хэлж байна вэ? Тэд орлогоо хэрхэн бүрдүүлдэг талаар энэ дугаараас олж мэдээрэй. https://www.xm.com/gw.php?gid=250484 Уг холбоосоор орж бүртгүүлээд, XM-ийн талаар илүү ихийг мэдэнгээ бонусаа аваарай.



EPISODE 28 - Шэй Гилжес-Александр шүүгчдээс дэмжлэг авдаг уу?
EPISODE 28 - Шэй Гилжес-Александр шүүгчдээс дэмжлэг авдаг уу?

Шэй Гилжес-Александрийг шүүгчдээс дэмжлэг авдаг гэх шүүмжлэл хүчээ авлаа. Детройт Пистонс багийн дасгалжуулагч ЖБ Бикерстафф энэ асуудлаар бухимдаж, мэдэгдэл хийн хэвлэлийн хурлаа орхин гарав. Хэрэв энэ асуудал цаашид өндөр авбал яах бол? Остин Рийвсийг NBA-н хамгийн шилдэг 3 дахь сонголт гэж Стивен Эй Смит тодорхойлов. Тэр үнэхээр лигийн шилдэг 3 дахь лидер мөн үү? Даллас Маверикс баг автоматаар ялагдал хүлээх хэмжээнд хүрлээ. Ямар дүрэм тэднийг ийм байдалд хүргэв гэх зэрэг олон сэдвийн хүрээнд энэ дугаараар ярилцлаа



EPISODE 27 - FINALS PREVIEW
EPISODE 27 - FINALS PREVIEW

Өнгөрч буй долоо хоногт MVP өрсөлдөөнийг нэг талдаа гарна гэсэн хүлээлттэй байлаа. Гэвч ОКС Тандер - Денвер Наггетс багууд харилцан бие биенээ ээлжилж хожсоноор шилдгийн төлөөх өрсөлдөөн улирал дуустал үргэлжлэх нь тодорхой болов. Үүнийхээ араас ОКС Тандер аваргын төлөө гарвал яах вэ гэдэг таамгийг үзэгчдэд харуулав. Тэд Бостон Селтиксийн эсрэг хэрхэн тоглосон бол? ОКС Тандер бүсээ итгэл төгс тэргүүлсээр байгаа ч тоглогчид тэдэнтэй плэйоффт таарахаас огт эмээхгүй байгаа нь юутай холбоотой вэ?



EPISODE 25 - ЛУКАГИЙН АНХНЫ ӨШӨӨ АВАЛТ
EPISODE 25 - ЛУКАГИЙН АНХНЫ ӨШӨӨ АВАЛТ

Лука Дончич анх удаагаа Даллас Маверикс буюу хуучин багийнхаа эсрэг тоглов. Түүний энэ тоглолтыг дэлхий даяараа хүлээж байлаа. Учир нь Даллас Маверикс багийн эзэн солилцоо хийсэн байр сууриа хамгаалахын тулд Лукагийн бэлтгэлийг сул тал болгон ашигласан юм. Харин энэ нь 25 настай залууд таалагдаагүй нь ойлгомжтой. Харин ч бүр хурцалж, дотор араатанг нь сэрээсэн бололтой.



EPISODE 23 - NBA-Д ГАРААНД ТАНИЛЦУУЛАХ БАЙРЛАЛ ХҮРТЭЛ ЧУХАЛ
EPISODE 23 - NBA-Д ГАРААНД ТАНИЛЦУУЛАХ БАЙРЛАЛ ХҮРТЭЛ ЧУХАЛ

Лука Дончич Лэйкерсийн өмсгөлтэй анхны тоглолтдоо оролцов. Энэ мөчийг Америкийн бүх хэвлэл мэдээллийнхэн хүлээж байсан нь илт байлаа. Тийм учраас даваа гарагт болсон энэ тоглолт сэтгүүлчдээр дүүрэн, үндэстэн даяар гардаг ESPN суваг хүртэл дамжуулав. Лукагийн наймааны сүрт дарагдан буй Жимми Батлерийн наймаа үр дүнгээ өгч эхлэв. Түүнийг авчирснаас хойш Уарриорс хожигдоогүй явна. Харин Милуоки Баксийн эрсдэл гаргаж хийсэн наймаа тийм ч сайн үр дүн авчрахгүй байна. Магадгүй Кайл Кузма ялдаг сагсан бөмбөгийг хэрхэн тоглодгоо мартсан бололтой.



🚨 MID WIEEK REPORT - TRADE DEADLINE REVIEW
🚨 MID WIEEK REPORT - TRADE DEADLINE REVIEW

NBA-н түүхэнд байгаагүй, таамаглашгүй олон наймаа болсон солилцооны цонх хаагдах өдөр байлаа. Мэргэжилтнүүд ч ам нэгтэйгээр ингэж нэрлэж байна. Лэйкерсийн хийсэн 2 наймаа хоёул таамаглашгүй байсан бол Жимми Батлер 2 хоногийн өмнө татгалзаж байсан багтаа очихдоо хүссэн цалингаа авч чаджээ. Гэвч энэ наймаа анхдагч биш байсан нь ил. Түүний оронд Кевин Дурантийг авахаар оролдсон ч Уарриорс амжилт олоогүй байна. Дорнод бүсийн өрсөлдөөнийг шийдэхүйц солилцоог Атланта Хокс - Кливленд Кавальерс багууд хийжээ. Солилцооны цонх хаагдах өдөр болсон томоохон наймаануудыг онцлон review хийлээ




« Previous Next »


User Detail Page

You can find user latest posts and related content on the page. Friends, comments for events / matches are also available on the page. Even you can find users who are same pleasure with current user.

#Travel, #SupportYourTeam, #AllAboutSports