Өнгөрч буй долоо хоногт MVP өрсөлдөөнийг нэг талдаа гарна гэсэн хүлээлттэй байлаа. Гэвч ОКС Тандер - Денвер Наггетс багууд харилцан бие биенээ ээлжилж хожсоноор шилдгийн төлөөх өрсөлдөөн улирал дуустал үргэлжлэх нь тодорхой болов. Үүнийхээ араас ОКС Тандер аваргын төлөө гарвал яах вэ гэдэг таамгийг үзэгчдэд харуулав. Тэд Бостон Селтиксийн эсрэг хэрхэн тоглосон бол? ОКС Тандер бүсээ итгэл төгс тэргүүлсээр байгаа ч тоглогчид тэдэнтэй плэйоффт таарахаас огт эмээхгүй байгаа нь юутай холбоотой вэ?
Леброн Жэймс сагсан бөмбөгийн замналдаа анх удаагаа бусдаас хамааралтай шийдвэр гаргах гэж байна. Тиймээс түүнд шийдвэр гаргахад хугацаа хэрэгтэйг тэр сэтгүүлчдэд хэлэв. ОКС-н Тандертай холбоотой шүүлтийн асуудал Лэйкерстэй тоглосон учраас ингэж өндөр авав. Уг нь бол тэднийг дагасан энэ шүүмжлэл өнгөрсөн жилээс л эхэлж байв. ИВЭЭН ТЭТГЭГЧ : SOCIAL PAY, Joint Movement Glucosamine
Лос Анжелес Лэйкерс Бостон Селтикст талбай дээрээ бут ниргүүлэв. Уг нь түүхтэй хоёр багийн тоглолт олон онооны зөрүүтэй биш, үеийн үед, хэн тоглож байгаагаас үл хамаарч хамгийн ширүүн тоглолт болдог жамтай. Гэвч Лэйкерсийн тоглогчид энэ чухал тоглолтод хичээж тоглосонгүй. Лэйкерсийн домгуудаас эхлүүлээд, хөгжөөн дэмжигчид, тайлбарлагчид хэн бүгд энэ үр дүнд сэтгэл дундуур байна. ИВЭЭН ТЭТГЭГЧ: SOCIAL PAY, JOINT MOVEMENT GLUCOSAMINE
Дамиан Лиллард плэйоффт өрсөлдөх олон боломжтой саналуудаас татгалзаж, өөрийн төрөлх баг Портланд Трэйл Блэйзерст ирэв. Тэрээр гурван жилийн 42 сая долларын гэрээ байгуулсан бөгөөд энэ нь түүний сагсан бөмбөгийн замналын хамгийн сүүлчийн гэрээ болж магадгүй юм. ЛА хотын хоёр баг хоёул дуулиан шуугиан тарьсаар байна. Лэйкерс Леброний хоорондын харилцаа өмнөх шигээ байхаа больсон талаар хэвлэлүүд өдөр тутам мэдээлсээр байгаа бол Клипперс шинээр нэг тоглогч маш хямд авч чадлаа. Тэр тоглогч нь Брэдли Бийл юм.
NBA-н 2024-25 оны улирал өндөрлөж, цувралын 7 дахь тоглолтод ялснаар Оклахома Сити Тандер баг түүхэндээ анх удаагаа аварга баг болов. Шэй Гилжес Александр нэг улиралд онооны аварга, улирлын MVP, финалын MVP болсон дөрвөн тоглогчийн нэг болсон бөгөөд өмнөх гурав нь Майкл Жордан, Шакийл Онийл, Карийм Абдул Жаббар нар байсан юм. Энэ домгуудтай зэрэгцэн оршсон нь эл амжилт ямар хэмжээний нэр хүндийг SGA-д авчирж буйг илтгэж байна
NBA-н бүсийн шигшээ цувралууд үргэлжилж байгаа энэ үед финалд тоглох багууд ерөнхийдөө тодорхой болж байна. Гайхамшиг л тохиолдож, түүхэнд ганц удаа гарсан ихэрлэдэггүй л юм бол Тандер - Пэйсирс багууд финалд гарахад ганцхан алхам дутуу үлдлээ. Тэд юуг өөрчилж, өрсөлдөгчийнхөө юуг үгүй хийснээр өнөөдрийн 3-1 гэдэг амжилтад хүрснийг Од, Ялалт хоёр өөрсдийн өнцгөөр дүгнэлээ
Даваа гараг. Үйл явдлаар дүүрэн байлаа. Драфтын сугалаа явагдаж, энэ жил орж ирэх залуусыг авах дараалал тодорхой болохтой зэрэгцэн солилцоо наймааны ярианууд идэвхжлээ. Ингэдэг ч жамтай. Гэхдээ энэ жилийн хамгийн том наймаа драфтын өдөр болно гэсэн хүлээлт бий, үүн дээр солилцоо хийх магадлал хамгийн өндөртэй багууд сугалаанд дээгүүр гарч ирсэн нь бүр сонирхолтой. 2-р шатанд өрнөж байгаа цуврал бүр дээр үйл явдлын дүгнэлтүүдээ хийснээс гадна, цаашид хэрхэх талаар ч ярилцав. Хамгийн төгсгөлд агуу нэгнийг ирэх жил телевизийн шинжээчээр ажлуулах болсон шалтгааныг эрэлхийлэх гэж оролдов. Энэ дугаар танд таалагдана гэдэгт итгэлтэй байна
Плэйоффын хоёрдугаар шатанд зочин багаар тоглосон багууд 6 тоглолт дараалан хожсон нь түүхэнд анхны тохиолдол байв. Яг энэ таамаглаагүй үр дүн шиг тааварлашгүй, сонирхолтой өрсөлдөөнтэй плэйоффын тоглолтууд эдгээр өдрүүдэд явагдаж байна. 2 тоглолтын дараагаар бүсийн хагас шигшээ цувралууд хэрхэн өрнөж байгаа талаар энэ дугаарт ярилцав.
Плэйоффын эхний шат дундаа орлоо. Өнөөдрийн эхний хоёр тоглолт үнэхээр плэйоффын тоглолт ямар болох ёстойг утгаар нь харуулсан ганган тоглолтууд болов. Харамсалтай нь цувралуудын хувь заяа эрт шийдэгдэх тийш хандсан үр дүн гарлаа. Уг нь бол 7 тоглолт үзэхэд ч ханахааргүй хоёр цуврал болж байна.