GAME POINT Podcast 's user profile page. Match highlights, posts and more on site!“” Report User |
Даллас Маверикс солилцоо хийх саналыг Лэйкерсд түрүүлж тавьжээ. Солилцоо хийгдэхээс өмнө Дэвис, Лука, Леброний хэн нь ч энэ талаар мэдээгүй. Даллас Маверикс Лукагийн ирээдүйд итгэлтэй биш учраас солилцоо хийсэн. Лука Дончич солигдох хүсэлт гаргаагүй юм байна.
Калифорниа мужийн түүхэнд хамгийн их гарз хохирол учруулсан хээрийн түймэр мэргэжлийн спортын багуудад нөлөөлж эхлэв. Зарим нь орон гэрээ алдсан бол зарим нь буудлаар хоног төөрүүлж, нүүлгэн шилжүүлэгдээд байна. Энэ байдал тэдний тоглолтод ч нөлөөлж эхлэв. Жимми Батлерийн драм 2 дахь анги дээрээ үргэлжилж байна. Энэ удаад Жимми Батлер сөрөг талын баатрын дүрд тоглож эхэллээ. Шинэчилсэн дүрмийн хамгийн анхны тод хохирогч нь Лука Дончич болох нь ээ. Тэр өнөөдөр тоглолт өнжсөнөөр албан ёсоор шагналд өрсөлдөх эрхгүй боллоо гэх зэрэг сэдвийн хүрээнд энэ дугаараар ярилцлаа
15 жилийн өмнө тайзан дээрээс буусан Пэт Райли гэнэт гарч ирээд, Жимми Батлерийг "бид солихгүй, бусад багууд санаагаа орхи" гэв. Гэтэл хэдхэн хоногийн дараа Жимми Батлер "Энэ багт л биш бол өөр хаана ч тоглосон яахав" гэх утгатай мэдэгдэл хийв. Пэт Райлид ил барьсан хариу байлаа. Гэвч үйл явдлын өрнөл биш дөнгөж эхлэл нь энэ байж. Жимми Батлерийн эргэн тойронд өрнөж буй мэдээллийн талаар энэ дугаараар дэлгэрэнгүй ярилцах болно.
NBA CUP-н шигшээд үлдсэн хоёр багийн талаар ярих сэдэв багагүй байлаа. Цомын аварга гэдэг статус Милуокид хэр тус болох бол? Тэдэнд ялагдсан ОКС Тандер баг юун дээр анхаарах ёстойгоо ойлгож авсан болов уу? Тэдэнтэй өрнөд бүсэд өрсөлдөх Денвер Наггетс баг томоохон өөрчлөлт хийхээр зэхэж байна. Улирал талдаа орох дөхөж байна. Бүх оддын тоглолтод оролцох тоглогчдоо сонгон шалгаруулах цаг ирлээ. Эдгээр сэдвийн хүрээнд энэ дугаараар ярилцав
Уорриорс Клэй Томпсонийг угтан авахаар олон зүйл зэхжээ. Гэвч Клэйгийн хувьд энэ үдшийг энгийн л нэг тоглолт гэв. Магадгүй Уорриорс - Клэй хоёрын салалт бодсоноос илүү онцгүй байсан бололтой. Э.Од Клипперсийн шинэ ордонтой танилцсан түүхээ хуваалцаж. 2 тэрбум доллараар баригдсан хамгийн сүүлийн үеийн шинэ ордонд юугаар гайхшруулсан бэ? Чет Хомгриний гэмтэл ОКС Тандер багийн улиралд хэр гарз учруулах бол? Түүний гэмтэл хэзээ илаарших вэ? Хүлээлтэд хүрэхгүй байгаа болон хүлээлтээс давсан ямар ямар багууд байна вэ? NBA-н улирал эхлээд багууд хэдийнээ 10 тоглолт хийгээд байна