Удаан хүлээлгэсэн шийдвэр гарч Леброн Жэймс Филадельфиа 76 багийг сонголоо. Энэ сонголтыг тэр яагаад хийсэн, ямар нөхцөл түүний ард байгаа, энэ нь түүний легасид хэрхэн нөлөөлөх вэ зэргээр хагас цагийн турш ярилцлаа. Төгсгөлд нь Монголоос анх удаагаа NBA-н багийн өмсгөлийг өмсөж, зуны лигийн тоглолтод Орландо Мэжик багаас тоглосон Энхийн-Одоос ярилцлага авсан товч сурвалжлагыг үзүүлснээр энэ удаагийн дугаар бүтэх юм. GIVEAWAY : "Леброний номер нэг фен" сэдвийн хүрээнд хамгийн оновчтой, хамгийн креатив, хамгийн мэдрэмжтэй гурван комментыг шалгаруулж Леброний Филадельфиа 76 багийн карт, Бронни Жэймсийн Лэйкерсийн картыг подкастын зүгээс дурсгал болгон бэлэглэх юм. Уртдаа биш, уянгын халилдаа биш зүгээр л хамгийн креатив комментыг шалгаруулъя. Жич: Subscribe дарсан байх ёстойг сануулъя. Амжилт хүсье.
Чөлөөт агентын түүхэнд болж байгаагүй гайхамшигтай эхний өдөр байлаа. Олон од тоглогчид солигдсоноос гадна, энэ өдрийг угтан олон шилдгүүд буйр сэлгэв. Леброн, Кавай, Яннис, Браун гээд эдгээр нэрсийг дурдахад л ямар зуны эхлэл болсон нь тодорхой юм. ИВЭЭН ТЭТГЭГЧ : SOCIAL PAY, Joint Movement Glucosamine
NBA-н шигшээ цуврал 2-1 харьцаатайгаар Никсийн давамгайлал дор үргэлжилж байна. Цувралын 3 дахь тоглолт Мэдисон Скуар Гарденд болсон ч ялагч нь зочин баг байлаа. Уг нь талбайн давуу тал Никст очих ёстой байтал юу нөхцөл байдлыг өөрчлөв? ИВЭЭН ТЭТГЭГЧ : SOCIAL PAY, Joint Movement Glucosamine
NBA FINALS эхлэх долоо хоногийн мэндийг нийт үзэгчиддээ хүргэе. ОКС Тандер - СА Спөрс багуудын хооронд өрнөсөн цуврал 7 тоглолтоос эхлүүлээд, ОКС Тандер багийн чөлөөт агентын нөхцөл байдал, шигшээ цувралыг таамаг, улиралд хоёр баг хоорондоо хэрхэн тоглосон зэрэг сэдвээр энэ удаагийн дугаараар ярилцлаа. ИВЭЭН ТЭТГЭГЧ : SOCIAL PAY, Joint Movement Glucosamine
Бүсийн шигшээ цувралууд эхэллээ. Өрнөд бүсэд Сан Антонио Спөрс шуугиан тарьж, эхний тоглолтод хожсон бол өнөөдөр дорнод бүсийн эхний тоглолт явагдах гэж байна. Никс - Кавальерс багууд улиралд хоорондоо 3 тоглоход хоёр удаад нь Никс хожиж байжээ. Энэ удаад ч давуу тал тэдний талд илүү хэвийж байна. ИВЭЭН ТЭТГЭГЧ : SOCIAL PAY, Joint Movement Glucosamine
Леброн Жэймс сагсан бөмбөгийн замналдаа анх удаагаа бусдаас хамааралтай шийдвэр гаргах гэж байна. Тиймээс түүнд шийдвэр гаргахад хугацаа хэрэгтэйг тэр сэтгүүлчдэд хэлэв. ОКС-н Тандертай холбоотой шүүлтийн асуудал Лэйкерстэй тоглосон учраас ингэж өндөр авав. Уг нь бол тэднийг дагасан энэ шүүмжлэл өнгөрсөн жилээс л эхэлж байв. ИВЭЭН ТЭТГЭГЧ : SOCIAL PAY, Joint Movement Glucosamine
Лос Анжелес Лэйкерс Бостон Селтикст талбай дээрээ бут ниргүүлэв. Уг нь түүхтэй хоёр багийн тоглолт олон онооны зөрүүтэй биш, үеийн үед, хэн тоглож байгаагаас үл хамаарч хамгийн ширүүн тоглолт болдог жамтай. Гэвч Лэйкерсийн тоглогчид энэ чухал тоглолтод хичээж тоглосонгүй. Лэйкерсийн домгуудаас эхлүүлээд, хөгжөөн дэмжигчид, тайлбарлагчид хэн бүгд энэ үр дүнд сэтгэл дундуур байна. ИВЭЭН ТЭТГЭГЧ: SOCIAL PAY, JOINT MOVEMENT GLUCOSAMINE
Дамиан Лиллард плэйоффт өрсөлдөх олон боломжтой саналуудаас татгалзаж, өөрийн төрөлх баг Портланд Трэйл Блэйзерст ирэв. Тэрээр гурван жилийн 42 сая долларын гэрээ байгуулсан бөгөөд энэ нь түүний сагсан бөмбөгийн замналын хамгийн сүүлчийн гэрээ болж магадгүй юм. ЛА хотын хоёр баг хоёул дуулиан шуугиан тарьсаар байна. Лэйкерс Леброний хоорондын харилцаа өмнөх шигээ байхаа больсон талаар хэвлэлүүд өдөр тутам мэдээлсээр байгаа бол Клипперс шинээр нэг тоглогч маш хямд авч чадлаа. Тэр тоглогч нь Брэдли Бийл юм.